МХБ-ийг Г.Тогтохбаатар удирдана

Төрийн өмчийн хорооноос сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан, тус хорооны мэргэжилтнээр ажиллаж байсан О.Сайнжаргалын тухай мэдээллийг АТГ болон СЗХ-нд хүргүүлсэн. Харин АТГ-аас түүнийг сонгон шалгаруулалтын зарим шаардлагыг хангаагүй гэдэг тодорхойлолт гаргасан бол Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаасны зах зээлд ажил үйлчилгээ үзүүлэх мэргэжилтний эрх аваагүй гэж дүгнэсэн байна. ТӨХ-ноос явуулсан МХБ-ийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтад орсон хүмүүсээс Г.Тогтохбаяр оноогоороо хоёрдугаарт орсон байдаг. Өмнө нь МХБ-ийн гүйцэтгэх захирлын томилох эсэх асуудлыг ТӨХ шийддэг байсан бол өдгөө Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлаар томилох асуудлыг Сангийн яам шийднэ.

2014-06-05
Эх сурвалж: http://economy.news.mn/content/181208.shtml