Валютын нөөц хангалттай байгаа гэв

Хоёрдугаар сарын сүүлээр валютын нөөц 2.2 тэрбум ам.доллар байж. Чингис бонд босгосны дараа валютын нөөц 4.1 тэрбум ам.долларт хүрсэн нь хамгийн өндөр үзүүлэлт байжээ. ОХУ-ын Их өрийг төлсний дараа болон 1990-ээд онуудад валютын нөөц 160 сая ам.доллар болж, огцом буурч байж. 2.2 тэрбум долларын нөөцийг албаныхан ийм хүнд үед хангалттай нөөц хэмээн хэлж байгаа аж.



2014-06-05
Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН