Австралийн Квинслэнд мужид байрлалтай Клермонтын уурхайнхаа 50,1 хувийг худалджээ. "Рио Тинто” Клермонтын нүүрсний уурхайнхаа хувийг "Glencore” болон "Sumitomo” корпорацийн хамтарсан хөрөнгө оруулалттай "GS Coal Pty” компанид нэг тэрбум гаруй ам.доллараар зарсан байна. Ингэснээр Клермонт уурхайн менежментийг "Glencore” хариуцахаар болжээ. "Glencore Xstrata’’-ийн хувьд эрчим хүчний нүүрсний гарцаа нэмэгдүүлэх зорилготой гэдгээ өнгөрсөн сард зарлаж байсан.
Түүнээс гадна тус компани төмрийн хүдрийн "Симандоу” төслийг хэрэгжүүлэх тохиролцоог Гвинейн Засгийн газартай хийсэн бөгөөд бүтээн байгуулалтын ажилд нь 20 тэрбум ам.доллар шаардлагатай байгаа уг төсөлд нэмж хөрөнгө оруулалт хийнэ гэдгээ ч дуулгасан.
2014-06-03
Эх сурвалж: ӨДРИЙН ШУУДАН
13
2014-06