Нийслэлийн орон сууцжуулах хөтөлбөрийг баталлаа

НИТХ-ын ээлжит хуралдаанаар Нийслэлийн орон сууцжуулах хөтөлбөрийг баталлаа. 2014-2018 онд хоёр үе шаттайгаар хэрэгжих хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллыг дахин төлөвлөх, гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах, түрээсийн орон сууц зэрэг таван багц ажил хийнэ гэж Нийслэлийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. Тухайлбал гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 2018 он гэхэд 1337.5 га талбайд 78 мянган айлын орон сууц ашиглалтад орох боломжтойгоос 2014 онд 4559 айлын орон сууц ашиглалтад орох төлөвтэй байна.

2014-06-03
Эх сурвалж: http://bloombergtv.mn/