“Rosneft” энэ сард Монголд нийлүүлэх шатахууны үнээ бууруулжээ

“Rosneft” компани Монголын компаниудад зургадугаар сарын газрын тосны бүтээгдэхүүний үнийн саналаа ирүүлээд байна. Тодруулбал АИ 92-ыг тонн тутамд нь 1036 ам.доллар, А 80-ыг 1003 ам.доллар, дизель түлшийг 959 ам.доллараар үнэлээд байгаа юм. Үүнийг тавдугаар сарын үнэтэй харьцуулахад АИ 92 болон А 80 шатахууны үнэ гурван ам.доллараар буурсан бол дизель түлшний үнэ дөрвөн ам.доллараар хямдарсан гэж Уул уурхайн яам мэдээллээ. Үүнээс гадна “Rosneft” нийлүүлэлтийн нийт хэмжээгээ жилд хамгийн багадаа 850 мянган тонн байхаар тооцоолж байгаа талаар Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн мэдээлсэн.

2014-06-03
Эх сурвалж: http://bloombergtv.mn/