Рио Тинто - ын захирал Оюу Толгойн санхүүжилтийн талаар эерэг хүлээлттэй байна.

Рио Тинто Группын захирал Сайм Воолш Блүүмбэрг телевизийн “The Pulse” нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө “Oюу Толгойн зардлыг бууруулснаар бид үйл ажиллагаагаа өрсөлдөөнтэй явуулж чадна. Энэ нь уг төсөл төдийгүй Монгол орны иргэдэд хэрэгтэйг засгийн газар ухамсарлаж байгаа. Одоо хэрэгжиж буй газар доорхи хайгуулын ажиллагаанаас хамааран бид санхүүжилтийн амлалтыг 9-р сарын сүүл хүртэл сунгасан. Одоогоос 9-р сарын сүүл хүртэл бид засгийн газартай хийх хэлэлцээрийг гүйцэтгэнэ гэж найдаж байна. Энэ талаар би маш өөдрөг байгаа. Монголын засгийн газар, Turquoise Hill ба хувьцаа эзэмшигчид, болон Rio Tinto үүнийг үргэлжлүүлэхийг хүсэж байгаа” хэмээн ярьсан байна.