Wellington Management нь MMC дахь хувиа 5% -аас доош болтол багасгалаа

Нийт $869 тэрбум Америк долларын хөрөнгөтэй, дэлхийн хамгийн том хувийн хөрөнгө оруулалтын сангуудын нэг Wellington Management нь, Mongolian Mining Corporation (HKEx:975) дахь хувь эзэмшилээ 5.03% -аас 4.99% хүртэл багасгалаа.

2014 оны 2-р сарын 5 ны өдөр бирж дээр 2.6 сая хувьцааг HK$0.80 үнээр худалдаж аван 5.01 хувийг нэхэмжилсэнээр Wellington нь MMC-ийн үндсэн эзэмшигч болж байсан бол тус сан 1,130,500 хувьцааг 5-р сарын 29-нд HK$0.596 үнээр заран үндсэн хувьцаа эзэмшигч байхаа болилоо. Энэ мэдэгдэл нь Мягмар гаригт Хонг Конг-ийн хөрөнгийн бирж хаагдсаны дараа нийтэд тавигдсан юм. Уг мэдээллээс шалтгаалан MMC хувьцааны ханш 1.67% -аар унасан бөгөөд эдийн засгийн нөхцөл байдлын улмаас 2014 онд нийтдээ 42.16% аар унаад байна.