Дэлхийн эдийн засгийн тойм

Энэ долоо хоногт АНУ, Европ болон Японы хөрөнгийн зах зээлийн үнэлгээ хамгийн дээд хэмжээнд тулж очсон ба АНУ болон Германы бондууд өнгөрсөн долоо хоногт ажиглагдсан 10 жилийн хамгийн доод үзүүлэлтээс дээшлэв. Энэ долоо хоногийн хамгийн анхаарал татсан мэдээ нь Европын Төв Банкны (ECB) гол 3 хүүгээ бууруулсан болон АНУ-д ажлын байрны тоо 200 мянгаас дээш хэмжээгээр нэмэгдсэн явдал байлаа. Хятадын хөрөнгийн зах зээл энэ долоо хоногт өөрчлөлтгүй байсан боловч HSBC болон PMI-н албан ёсны мэдээ энэ сард ч үргэлжлэн тогтмол сайжралт харууллаа. Үйлдвэрлэл гурав дахь сардаа өсч, таван сарын хугацаан дахь хамгийн өндөр буюу 50.8-д хүрсэн байна. DJIA 1.2% өссөн бол S&P500 1.3%, NASDAQ 1.9% хувийн өсөлт тус тус үзүүлжээ. Дээр дурдсан ECB-н бодлогын өөрчлөлтөөс хойшхи хэдхэн хоромд Германы DAX 10000-г давжээ.

Австралийн эхний улирлын ДНБ +3.5%-р өнгөрөгч хоёр жилтэй харьцуулахад хамгийн хурдацтай өссөн бол Японы 4 сарын орлого 0,9%-р мөн өмнөх хоёр жилийн хамгийн өндрөөр өссөн талаар мэдээ Мягмар гаригт гарсны дараа USD/JPY харьцаа энэ сарын хамгийн өндөртөө буюу 102.80д хүрэв. Харин AUD/USD өнгөрөгч хоёр долоо хоногийн хамгийн өндөртөө буюу 0.9355-д Баасан гарагт хүрлээ.