“SOUTHGOBI RESOURCES”-ИЙГ ХУДАЛДАХ ТАЛААРХ ШИЙДВЭР ЭНЭ САРЫН ЭЦЭСТ ГАРЧ МАГАДГҮЙ

“Southgobi Resources” компанийг худалдахтай холбоотой шийдвэр энэ сарын 30 гэхэд гарч магадгүй талаар тус компаниас гаргасан хамгийн сүүлийн мэдээлэлд дурджээ. Гэхдээ “Southgobi Resources” компанийн 58 хувийг эзэмшдэг “Turquoise Hill Resources”-ийн мэдэлд байгаа хувьцааг худалдан авахаар сонирхож байгаа гуравдагч талын нэрийг нууцалсан байна. Өнгөрсөн сард “Turquoise Hill Resources” компани “Southgobi Resources”-ийн богино хугацааны эргэлтийн хөрөнгөд шаардлагатай 10 сая ам.долларын зээлийг олгохоор болсон.
Тус компанийн хувьд өнгөрсөн сард Хятадын хөрөнгө оруулалтын корпорациас авсан 250 сая ам.долларын зээлийн төлбөрөө төлөхөд шаардагдах нэмэлт санхүүжилтийг хайж байгаа талаараа мэдээлж байсан юм. Тэгвэл Хятадын хөрөнгийн оруулалтын корпораци нь “Southgobi Resources”-ийн 16 орчим хувийг эзэмшдэг байна.
2014-06-09
Эх сурвалж: www.bloombergtv.mn