Валютын ханшийн өсөлт, хөрөнгө оруулалтын урсгал татарснаар аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа муудаж, чанаргүй зээлийн хувь хэмжээ нэмэгдэх хандлага байгааг мэргэжилтнүүд онцолж байсан.
Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл энэ оны тавдугаар сарын эцэст 619.7 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 3.5 тэрбум төгрөг буюу 0.6 хувиар өсчээ. Харин өмнөх оны мөн үеэс 301.7 тэрбум төгрөг буюу 94.9 хувиар өссөн байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.1 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 1.2 пунктээр өссөнийг Үндэсний Статистикийн хороо онцлов.
2014-06-12
Эх сурвалж: www.montsame.mn
17
2014-06