ТӨВ БАНК 13.0 САЯ АМ.ДОЛЛАР ХУДАЛДАВ

Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 19 сая ам.доллар худалдан авах санал ирүүлжээ. Харин Монголбанк 1824.10 төгрөгийн хаалтын ханшаар 13.0 сая ам.доллар худалдав.
Юанийн дуудлага худалдаагаар банкууд юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 30.0 сая юанийг 292.55 төгрөгийн хаалтын ханшаар худалдсан байна. Мөн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 68.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн санал ирүүлжээ. Монголбанк саналыг 100 хувь биелүүлэн, гадаад валютын дотоодын захад 68.0 сая ам.доллар нийлүүлэв.
Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.

2014-06-10
Эх сурвалж: www.montsame.mn