ГАДААД ХУДАЛДААНЫ ТЭНЦЭЛ 620.8 САЯ АМ.ДОЛЛАРААР БУУРАВ

Гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн оны эхний таван сард 824.7 сая ам.долларын алдагдалтай гарсан бол 2014 оны эхний таван сард 204.0 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеэс 620.8 сая ам.доллараар буурчээ. Экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 284.7 сая ам.доллар буюу 17.3 хувиар нэмэгдэхэд эрдэс бүтээгдэхүүний экспорт 239.5 сая ам.доллар, нэхмэл бүтээгдэхүүнийх 45.2 сая ам.доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Импортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 336.1 сая ам.доллар буюу 13.6 хувиар буурахад импортын дүнд өндөр хувийн жин эзэлдэг авто, агаар, усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийнх 232.6 сая ам доллар, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд ангийнх 145.6 сая ам.доллараар буурсан нь нөлөөлжээ.

Эх сурвалж: www.montsame.mn