Гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 68 сая ам.доллар худалдан авах санал ирүүлснийг бүгдийг олгожээ. Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын зах зээлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилготойгоор Монголбанкнаас авч буй нэгэн арга хэмжээ бөгөөд долоон хоног бүрийн мягмар, пүрэв гарагт зохион байгуулдаг.
Мөн Монголбанк нэг долоо хоногтой 259.1 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 10.5 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжааллаа.
Ингэснээр нэг долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 659.2 тэрбум төгрөг болов. Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм.
2014-06-11
Эх сурвалж: www.dailypost.mn
17
2014-06