Олон улсын хөгжлийн агентлагаас 93.7 сая ам.долларын санхүүжилтийг Монгол улсад хэрэгжүүлэх дөрвөн төсөлд олгохыг Дэлхийн банкны ТУЗ зөвшөөрсөн байна. Энэ хүрээнд Боловсролын шинэчлэлийн төсөлд 30 сая ам.доллар, “Тогтвортой амьжиргаа-III” төсөлд 24.8 сая ам.доллар, Цахим эрүүл мэндийн төсөлд 19.8 сая ам.доллар харин “Ухаалаг төр” төсөлд 19.4 сая ам.долларын санхүүжилт олгохоор болжээ. Гэхдээ эдгээр төслийн санхүүжилтийг УИХ-аар эцэслэн батлах юм байна. 2002 оноос хэрэгжиж эхэлсэн “Тогтвортой амьжиргаа” төслийн хувьд Олон улсын хөгжлийн агентлагаас гадна Швейцарийн Хөгжлийн агентлагаас 11.4 сая ам.долларын санхүүжилт авах юм. Үүнээс гадна Дэлхийн банк Монголын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сум” хөтөлбөрийг дэмжиж ажиллана гэдгээ мэдэгдсэн байна.
2014-06-11
Эх сурвалж: www.bloombergtv.mn
17
2014-06