Цагаан суврагын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзсэн байна. Учир нь:
Цагаан суврагын зэс-молбединий орд нь харьцангуй жижиг. "Эрдэнэт"-ийн зэс-молбединий ордын хүдрийн нөөцөөс долоо дахин, "Оюутолгой"-н зэс, алтны ордын хүдрийн нөөцөөс 27.8 дахин байна. Тиймээс Эрдэнэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс батлагдсан Цагаан суврагыг ашиглах ТЭЗҮ-ээр жилд дунджаар 155.4 тэрбум төгрөгийн орлоготой ажиллана. Үүнийг ДНБ-тэй харьцуулахад 4 орчим хувьтай тэнцэж байна. Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн стратегийн ордын шалгуурт тавигдах 5-аас дээш хувийн шалгуурт хүрэхгүй байна.
ДНБ эзлэх Монгол Улсын нийт өрийн хэмжээ хуулийн дагуу 40 хувь байх ёстой бөгөөд төрийн 34 хувьтай тэнцэх хөрөнгө оруулалтын Засгийн газрын бонд гарган эзэмших боломж хязгаарлагдмал юм.
Цагаан суврагын ордын геологи хайгуулын ажилд улсын төсвөөс гаргасан зардлыг 2005 онд буюу тухайн үед мөрдөгдөж байсан 1997 оны Ашигт малтмалын тухай хууль болон тухайн үеийн Засгийн газрын тогтоолыг үндэслэн бүрэн төлж барагдуулсан байна.
Цагаан суврагын ордын ашиглалтын нийт хугацаанд улс болон орон нутгийн төсөвт нийт 3,2 их наяд төгрөгийг, үүнээс 178.7 тэрбум төгрөгийг жил бүр төвлөрүүлэх ба зэсийн үнийн өсөлтөөс хамааран төсвийн орлого нэмэгдэх бүрэн боломжтой.
2014-06-10
Эх сурвалж: www.shuud.mn
17
2014-06