ДЭЛХИЙН БАНК ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙН ТӨЛВӨӨ БУУРУУЛЖЭЭ

Энэ оны эхний улиралд дэлхийн эдийн засаг сул байсантай холбоотойгоор Дэлхийн банк эдийн засгийн өсөлтийн төлвөө бууруулжээ. Өөрөөр хэлбэл дэлхийн эдийн засаг энэ онд 2.8 хувиар өснө гэсэн шинэчилсэн төлвийг Дэлхийн банк танилцуулсан байна. Энэ нь өмнөх буюу нэгдүгээр сард гаргасан төлвөөс нь 0.4 хувиар бага үзүүлэлт болж байгаа юм. Мөн дэлхийн хамгийн том эдийн засаг болох АНУ-ын өсөлтийн төлвийг 0.7 хувиар бууруулж, 2.8 хувь болгосон байна. Түүнчлэн БНХАУ, ОХУ, 251-502 Энэтхэг болон Бразил зэрэг томоохон хөгжиж буй орнуудын төлвийг мөн буруулжээ. Хөгжингүй орнуудын эдийн засагт эерэг төлөв давамгайлж байгаа бол хөгжиж буй орнуудын хувьд өсөлт удаашрахаар байгааг Дэлхийн банкнаас мөн онцолжээ. АНУ-д өнгөрсөн өвөл цочир хүйтэрсэн, хөрөнгийн зах зээлийн хэлбэлзлийн нөлөө болон Украйн дахь зөрчилдөөний улмаас энэ оны I улиралд 1Z1-871дэлхийн эдийн засаг сул байсан талаар Дэлхийн банкны тайланд дурдсан байна. Гэхдээ энэхүү удаашралыг түр зуурынх гэж үзсэн тул 2015 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлвөө хэвээр үлдээжээ.

2014-06-11
Эх сурвалж: www.bloombergtv.mn