2014 ОНД УУЛ УУРХАЙН ЯАМНААС ХЭРЭГЖҮҮЛЭХ 10 АЖИЛ

Уул уурхайн яамнаас 2014 онд хийхээр төлөвлөсөн 10 том ажлыг танилцуулж байна.
  1. Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх.
  2. Эрдэнэс таван толгойн ордод гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоог хангах зарчмаар ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, гадаад зах зээл дэх өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх.
  3. Нүүрснээс шатах  синтетик хий гаргах “SNG” төслийг хэрэгжүүлэх
  4. Газрын тос боловсруулах үйлдвэр барих байршлийг сонгож, бэлтгэлийг хангах
  5. Стратегийн ач холбогдол бүхий ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах ажлыг эрчимжүүлэх (2014 онд Эрдэнэс таван толгой, Цагаан суврага, Гачуурт, Асгат гэсэн 4 орд)
  6. Газрын тосны салбарын үйл ажиллагааг эрчимжүүлэх  /Уламжлалт газрын тос: түүхий тос, Уламжлалт бус газрын тос; нүүрсний давхарыг метан хий, битум, шатдаг занар, хийтэй занар/
  7. Газрын ховор элемент, жонш, нүүрс, алт, цайр ба бусад холимог металл зэрэг хөтөлбөрүүдийг боловсруулж дуусгах. Бусад яамдтай хамтарч "Зэс", "Төмөр" хөтөлбөрийн хүрээнд Зэс хайлуулах болон Гангийн үйлдвэр барих хүнд үйлдвэр төслийг эхлүүлэх.
  8. Ашигт малтмалын тухай хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулж цуцлагдсан 106 тусгай зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлэх
  9. 50.000:1 машстабын Геологийн зураглалын ажлыг эрчимжүүлж баялагийн нөөцийн илэрцийг тогтоох
  10. Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, эндээс энэ салбарын санхүүжилтийг босгох зорилгоор Эрдэс баялагийн бирж байгуулах ажлыг зохион байгуулах.