МОНГОЛ БОЛОН ЛАТВИ УЛСЫН ГАДААД ХУДАЛДААГ ХӨГЖҮҮЛНЭ

Бүгд найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Андрис Берзиншийн Монгол Улсад хийж байгаа айлчлал үргэлжилж байна. Өнөөдөр 10.00 цагт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эрхэмсэг ноён Андрис Берзиншийг албан ёсоор угтах ёслол болсон. Үүний дараа хоёр орны төрийн тэргүүн нар Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм. Төрийн ордны Баганат танхимд Латвийн Ерөнхийлөгч Андрис Берзинш Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурсны дараа Төрийн ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ганцаарчилсан уулзалт хийлээ. Энэ үеэр хоёр орны гадаад худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал гэдгийг хоёр тал онцолсон байна. 1991 онд дипломат харилцаа тогтоосон хоёр улсын хооронд хийгдсэн худалдааны хэмжээ 2013 онд 3.2 сая ам.доллар болсон талаар Гаалийн ерөнхий газраас мэдээлсэн.

2014-06-12
Эх сурвалж: www.bloombergtv.mn