ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ

Өнгөрсөн 7 хоногт эдийн засгийн ерөнхий төлөв байдлаас шалтгаалан хөрөнгийн зах зээл бууралттай байлаа. Өнгөрсөн Пүрэв гаригт Дэлхийн банк эдийн засгийн өсөлтийн төлвийг 3.2%-аас 2.8% болгон бууруулж буйгаа мэдэгдсэнтэй зэрэгцэн Иракийн террорист бүлэглэл тус улсын дахь том хот болох Мосулыг эзэлж авсан зэрэг нь дэлхийн эдийн засагт таагүй уур амьсгалыг авчраад байна. Үүнээс шалтгаалан өнгөрсөн 7 хоногт DJIA индекс 0.9% S&Р500 индекс 0.7% Nasdaq индекс 0.3%-аар тус тус унасан байна. Гэхдээ Хятадын 5-р сарын эдийн засгийн үзүүлэлтүүд эерэг гарсан, Японы 1-р улирлын ДНБ-ий өсөлт хүлээгдэж байснаас өндөр байсан зэрэг таатай мэдээллүүд гарсан байна.
Тухайлбал, Хятадын жижиглэнгийн худалдааны өсөлт 12.5% хүрч сүүлийн 4 сарын хамгийн өндөр үзүүлэлтийг давсан бол шинээр олгогдсон зээлийн хэмжээ 870 тэрбум юанд хүрч нэмэгдсэн байна.