СЗХ, МҮЦАЭХ-ТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үнэт цаасныарилжаа эрхлэгчдийн холбоо /МҮЦАЭХ/ харилцан ойлголцлын санамж бичгийг 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр байгууллаа.
Санамж бичгийн зорилго нь Монгол Улсын үнэт цаасны зах зээлийг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, зах зээл дээр мэргэжлийн ажил үйлчилгээ явуулах эрх олгох, үнэт цаасны зах зээлийн бодлогын болон үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх, анхан болон мэргэшүүлэх сургалт зохион байгуулах, төр хувийн хэвшлийн үр нөлөө бүхий зохистой, нягт хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэхэд оршино.

2014-06-10
Эх сурвалж: www.frc.mn