2014 оны 1 дүгээр улиралд Нийгмийн даатгалд тайлан ирүүлсэн 33.4 мянган аж ахуйн нэгж, байгууллага байгаа бөгөөд тэдгээрийн ажиллагчдын сарын дундаж цалин 762.9 мян. төг, үүнээс эмэгтэйчүүдийнх 696.3 мян.төг, эрэгтэйчүүдийнх 829.9 мян.төг байна. Ажиллагчдын сарын дундаж цалинг үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл, Уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 1696.8мян.төг, Хүн хөлслөн ажиллуулдаг өрхийн үйл ажиллагааны салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн бага буюу 339.0 мян. төг байна.
Эх сурвалж: http://www.gogo.mn/
23
2014-06