Санхүүгийн Зохицуулах Хороо IOSCO-ын олон талт санамж бичигт гарын үсэг зурав /2014-06-18/

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан Үнэт цаасны хороодын олон улсын байгууллага /IOSCO/-ын олон талт санамж бичигт гарын үсэг зурав.
Энэхүү санамж бичигт нэгдэн орсноор Монгол Улсын үнэт цаасны зах зээлийн эрх зүйн орчин олон улсын жишигт нийцсэн болохыг Үнэт цаасны хороодын олон улсын байгууллагаас баталгаажуулж байгаа хэрэг юм.
Эх сурвалж: www.frc.mn