Хятадын банк Монголын компанид анхны зээлээ олголоо. /2014-6-16/

Хятадын банк (“Bank of China”) “Туушин” группэд 25.4 сая ам.долларын зээл олгох гэрээнд баасан гаригт гарын үсэг зурлаа.
Өнгөрсөн оны нэгдүгээр сард Улаанбаатарт Төлөөлөгчийн газраа албан ёсоор нээсэн тус банк Монголын аж ахуйн нэгжид анхны зээлээ олгож буй нь энэ аж. Дэлхийд нэр хүндтэй зочид буудал болох “Бест Вестерн”-тэй хамтран “Бест Вестерн Премьер Туушин” зочид буудлыг байгуулсан “Туушин” групп 2011 онд Худалдаа хөгжлийн банкнаас таван жилийн хугацаатай, 25.4 сая ам.долларын зээл авсан аж. Эл зээлээ Хятадын банкинд шилжүүлэх хүсэлтийг “Туушин” групп 2012 онд гаргасан байна. Хятадын банкны төв салбар үүнийг судалсны үндсэн дээр Худалдаа хөгжлийн банктай гэрээ хийж, Токио дахь салбараар дамжуулан зээлийг дахин санхүүжүүлэх болжээ.

Эх сурвалж: http://news.gogo.mn