“Chalco”-д төлөх өрийн үлдэгдэл 120 орчим сая ам.доллар болжээ /2014-06-17/

“Эрдэнэс Тавантолгой” компанийн “Chalco”-д төлөх өрийн үлдэгдэл 120 орчим сая ам.доллар болоод байгаа аж. Тодруулбал, энэ он гарснаас хойш тус компани “Chalco”-д нийт 850 мянган тонн нүүрс нийлүүлсэн. Ингэхдээ Ганцмодны боомт дээр буулгасан нүүрсээ тонн тутмыг нь 57 ам.доллараар үнэлжээ. Харин нүүрсний олборлолт, тээвэрлэлтийн зардал нь борлуулалтын үнээсээ давж, 60 орчим ам.доллар болсон байна. Тус компани “Chalco”-д төлөх өрөө нүүрсний худалдаа болон бэлэн мөнгөөр төлөх хоёр хувилбар яригдаж байна. Хэрэв цаашид нэг тонн нүүрсний үнэ 50 орчим ам.доллар байвал “Эрдэнэс Тавантолгой” компани 2-2.5 сая тонн нүүрс нийлүүлснээр “Chalco”-д төлөх өрийн үлдэгдэл дуусах боломжтой болно. Гэхдээ БНХАУ-ын зах зээлд II улиралд нүүрсний ханш өмнөх улирлынхаасаа 10 орчим хувиар буурч байгаа нь цаашид “Chalco”-д нийлүүлэх нүүрсний үнийг бууруулах ч тээврийн зардалд нөлөөлөхгүй гэж “Эрдэнэс Тавантолгой” компани үзжээ.
Эх сурвалж: http://wap.eagle.mn