Гвинейн Засгийн газар болон “Rio Tinto”,“Chinalco” болон Олон улсын санхүүгийн корпорацийн хооронд байгуулсан хэлэлцээрийг тус улсын парламент эцэслэн баталжээ. Үүний үр дүнд талууд төмрийн хүдрийн Симандоу уурхайд 20 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болж байна.“Симандоу” төслийг хэрэгжүүлэхийн тулд “Rio Tinto” групп Гвинейн Засгийн газартай гурван жил орчмын хугацаанд хэлцэл хийсэн юм. Харин энэ удаад байгуулсан гэрээний ачаар төсөлд оролцох шинэ хөрөнгө оруулагчийг хайх бололцоо бүрдэнэ гэж талууд мэдээлж байна. “Симандоу” төсөлд шаардлагатай нийт хөрөнгө оруулалтын 60 орчим хувийг нь зөвхөн төмөр зам, боомтын бүтээн байгуулалтын ажилд зарцуулах тооцоо гараад байгаа ажээ.
Эх сурвалж: http://bloombergtv.mn
23
2014-06