Бондын хүүгийн орлогын татварыг 20 хувиас 10 хувь болгож өөрчлөлт оруулсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсны дагуу УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцлээ. Тодруулбал, Монгол Улсын аж ахуйн нэгжүүд олон улсын зах зээл дээр бонд гаргаж, санхүүгийн шинэ эх үүсвэр бүрдүүлэхэд татварын дарамт үүсгэж, бонд гаргагчийн ашигтай ажиллах хууль эрх зүйн орчныг муутгаж байгаа тул арилжааны банкнаас гаргах бондын хүүг аж ахуйн нэгжийн болон хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх саналыг ирүүлсэн юм. Сангийн сайд Ч.Улаан “Бондын хүүгийн орлогын татварыг бууруулснаар зээлийн хүүгээр дамжуулан ААН-үүдэд дэмжлэг болж очно. Хүүг буулгахаар банкны хөрөнгө дотооддоо жижиглэнгээр зээл болж гарах учир зээлийн хүү буурч, бүх ААН-үүд үр өгөөжийг нь хүртэнэ. Зээлийн хүү харин хэд болж буух талаар банкуудын холбоотой бид ярьж, тооцон судалж байна” гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: http://news.gogo.mn
23
2014-06