Нийслэлийн долоон дүүрэгт нийт 228 барилгын төслийн 40 мянга 285 айлын шинэ орон сууц борлуулагдаж байгааг үл хөдлөх хөрөнгө зуучлалын Мастер пропертис компани мэдээллээ.
Үүний 196 төсөл нь 39 мянга 296 айлын энгийн орон сууц, 32 төсөл нь 989 айлын хаусны зориулалттай сууц байгаа аж. Нийт төслийн 21 хувьд орон сууцны ам метр нь 1.8 сая төгрөгөөс доош үнэтэй байгаа бол 57 хувьд нь 1.8-2.8 сая төгрөгийн үнэтэй байгаа аж. Мөн шинээр баригдсан орон сууцны 22 хувьд нь байрны ам метрийн ханш 2.8 сая төгрөгөөс дээш үнээр борлуулахаар тусгажээ.
Дүүргээр авч үзвэл, Баянзүрх дүүрэгт шинээр баригдсан орон сууцны ихэнх нь байрлаж байгаа бол Хан-Уул дүүрэгт 69, Сонгино-Хайрханд 29, Баянголд 20, Сүхбаатарт есөн хувь нь харьяалагдаж байна. Хамгийн цөөхөн байр баригдсан дүүрэг Чингэлтэй, Налайх дүүрэг болжээ.
Мөн тус компаниас орон сууцны хамгийн сүүлийн үнийн судалгааг гаргасан байна. Орон сууц Хан-Уул дүүрэгт хамгийн үнэтэй буюу ам метр нь дунджаар 2.88 сая байгаа бол хамгийн хямд байр Налайх дүүрэгт ам метр нь дунджаар 1.22 сая төгрөг байна.
Эх сурвалж: http://news.gogo.mn
23
2014-06