Монгол Улсын гадаад худалдааны нөхцөлийн индекс /2000 суурьтай/ тайлант хугацааны эцэст 1.298-д хүрч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.8%-иар буурлаа. Энэхүү индексийг экспорт, импортын үнийн өөрчлөлтийг харьцуулах замаар тооцдог байна. Импортын үнийн индекс 8.0%-иар буурсан боловч экспортын үнийн индекс түүнээс өндөр хувиар буюу 14.3%-иар буурсан нь гадаад худалдааны нөхцөлийн индекс ийнхүү буурахад нөлөөлжээ. Импортын үнийн индекс өнгөрсөн оны мөн үеэс буурахад нефтийн бүтээгдэхүүн, автомашины үнэ буурсан нь, экспортын үнийн индекс буурахад чулуун нүүрс, төмрийн хүдэр зэрэг экспортын бараа бүтээгдэхүүний хилийн үнэ буурсан нь тус тус голлон нөлөөлжээ.
Эх сурвалж: www.mongolbank.mn
23
2014-06