НЭГДСЭН ТҮРҮҮЛЭГЧ ИНДИКАТОР 0.02 ХУВИАР ӨСЧ, 98.99 НЭГЖИД ХҮРЛЭЭ

2015-10-21 Сангийн яамнаас туршилтаар тооцдог Монгол Улсын нэгдсэн түрүүлэгч индикатор өмнөх сараас 0.02 хувиар өсч, 98.99 нэгжид хүрсэн байна. Нэгдсэн түрүүлэгч индикатор нь нэг улирлын өмнө бизнесийн мөчлөг болон эдийн засгийн төлөв байдал ерөнхий дүнгээр хэрхэн өөрчлөгдөхийг таамагладаг. Энэ удаад уг индекс өмнөх сараас 0.02 хувиар өсөхөд мөнгөний нийлүүлэлт, гадаад худалдаа ялангуяа БНХАУ руу чиглэсэн экспорт, импорт, төсвийн урсгал орлого, БНХАУ-ын нэгдсэн түрүүлэгч индикатор, дотоодын хэвийн зээлийн хэмжээ зэрэг үзүүлэлтүүд голлон нөлөөлжээ. Эдгээр үзүүлэлтийг багцлаад харвал 9 дүгээр сард банкуудын олгосон хэвийн зээлийн хэмжээ өмнөх сараас өсч, 11.9 их наяд төгрөгт хүрсэн бол мөнгөний нийлүүлэлт өмнөх сараас 0.3 хувиар буурч, 9.9 их наяд төгрөг болсон байна. www.bloombergtv.mn