23
2015-10
МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХ ЭСЭХИЙГ ШИЙДНЭ
2015-10-20
Энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийднэ. Төсөлд мөнгөний бодлогын 2 үндсэн зорилт тавьж байгаа юм. Эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийн суурь болох макро эдийн засгийн тэнцвэр буюу шинэ тэнцвэрийг хангах мөн банк санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад чиглэгдсэн байна. Шинэ тэнцвэрийн тухай ойлголтын гол үзэл санаа нь дунд хугацаанд гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх замаар төлбөрийн тэнцлийг алдагдалгүй хэвээр байлгах, төсвийн нэгдмэл байдлыг хангасан зохистой бодлого хэрэгжүүлж улсын төсвийг алдагдалгүй болгох, улсын өрийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх явдал юм.
www.bloombergtv.mn