Долларын ханш буурахгүй хэвээр байна. Арилжааны банк болон “Найман шарга” зах дээр зарагдаж байгаа ам.долларын ханш өчигдрийн байдлаар 1827 төгрөгтэй тэнцэж байлаа. Харин Монгол банкны хаалтын ханш 1824 төгрөг байв. Дашрамд сонирхуулахад хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж байгаа нь цаашдаа долларын ханшийг тогтворжуулахад нөлөөлөх болов уу гэсэн хүлээлт үүсгээд байгаа юм. Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдсанаас хойш нийт гадаадын хөрөнгө оруулалттай 96 аж ахуй нэгж бүртгүүлсэн гэсэн мэдээлэл байна.
Эх сурвалж: http://economy.news.mn
23
2014-06