23
2015-10
МАЛЫН НИЙТ ТОО ТОЛГОЙН 5.1 ХУВИЙГ ИНДЕКСЖҮҮЛСЭН ДААТГАЛД ХАМРУУЛЖЭЭ
2015-10-20
Малын индексжүүлсэн даатгалын 2015 оны борлуулалтын дүнгээр 10 мянга 346 малчинтай гэрээ байгуулж, нэг тэрбум 317 сая төгрөгийн хураамж төвлөрүүлсэн байна. Өнгөрсөн 4 дүгээр сараас 7 дугаар сарын 15 хүртэлх хугацаанд “Бодь”, “Монгол”, “Монре”, “МИГ”, “Практикал” болон “Тэнгэр” зэрэг даатгалын компаниудын 1805 даатгалын төлөөлөгчөөр дамжуулан малчдын даатгалыг хийсэн байна. Ингэснээр даатгуулсан малчин өрх нь нийт малчин өрхийн 6.9 хувийг эзэлжээ. Хоёр сая 663.4 мянган толгой малыг малын индексжүүлсэн даатгалд хамруулсан нь Монгол Улсын нийт малын 5.1 хувийг эзэлж байна. Даатгалд хамрагдсан малын 42.7 хувийг хонин сүрэг, 47.6 хувийг ямаан сүрэг үлдсэн 6.7 хувийг үхэр сүрэг, 2.7 хувийг адуун сүрэг, 0.23 хувийг тэмээн сүрэг эзэлж байна. 2014 онд нэг малчин өрхийн төлсөн дундаж хураамжийн дүн 95.8 мянган төгрөг байсан бол 2015 онд 127.3 мянган төгрөг болж, өссөн байна.
www.bloombergtv.mn