ИМПОРТ 28.8 ХУВИАР БУУРЧ, 2.6 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР БОЛЖЭЭ

2015-10-14 2015 оны эхний 3 улирлын дүнгээр импорт өмнөх оны мөн үеэс 28.8 хувь буюу 1 тэрбум доллараар татарч, 2.6 тэрбум доллар болсон талаар Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ. Үүнээс импортод голлох жин дардаг эрдэс бүтээгдэхүүн, тээврийн хэрэгсэл болон тэдгээрийн эд ангийн импорт 528 сая доллараар буурсан байна. Газрын тосны ханшийн уналтын нөлөөгөөр түлшний импортын биет хэмжээ 4.5 хувиар нэмэгдэж, 714 орчим мянган тонн болсон бол үнийн дүн нь 36 хувиар буурч, 450 орчим сая доллар болжээ. Энэ нь эргээд валютын гарах урсгал багасах нөхцөл болж байгааг Газрын Тосны Газрын дарга онцолсон юм. www.bloombergtv.mn