23
2015-10
“ОЮУ ТОЛГОЙ” КОМПАНИ ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ДЭД БҮТЦИЙГ ТӨРИЙН ӨМЧЛӨЛД ШИЛЖҮҮЛЭВ
2015-10-19
“Оюу толгой” компани өөрийн санхүүжилтээр барьсан Өмнөговь аймаг дахь “Оюу Толгой” уурхайн цогцолбороос Монгол Улс болон БНХАУ-ын хил хүртэл 96 километр үргэлжилсэн цахилгаан дамжуулах агаарын шугамыг "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" Төрийн өмчит хувьцаат компанид шилжүүллээ. 2012 оноос ашиглаж эхэлсэн энэхүү шугамыг “Оюу Толгой” компани анх 39 сая долларын хөрөнгө оруулалтаар барьсан болохыг “Эрдэнэс Оюу Толгой” компанийн мэдээллээс харж болохоор байгаа юм. Энэ шугамаас гадна “Оюу Толгой” компани БНХАУ-д цахилгаан дамжуулах шугам барьж үйлдвэрээ шаардлагатай эрчим хүчээр хангаж байгаа аж. Харин цаашид “Таван Толгой” цахилгаан станц төсөл ашиглалтад орсноор эрчим хүчээ дотоодоос хангах боломж бүрдэх юм. Сүүлд “Turquoise Hill Resources” компанийн зүгээс цахилгаан станцын төсөлд 15 жилийн хугацаатай, 1 тэрбум долларын санхүүгийн баталгаа гаргаж өгөөд байна. Баталгаа гаргаснаар цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах нөхцөл бүрдэж байгаа талаар Засгийн газрын ажлын хэсгээс мэдээллээ.
www.bloombergtv.mn