Алтанбулагийн чөлөөт бүс нээлтээ хийлээ. /2014-6-17/

2014-6-22-ний өдөр Алтанбулагийн чөлөөт худалдааны бүс албан ёсоор нээлтээ хийлээ. Уг чөлөөт бүс нь Улаанбаатар хотоос 335 км зайд, Монгол улсын хойд хил дээр байрлах бөгөөд ОХУ болон БНХАУ-тай хил залгаа оршдог, Ази-Европыг холбосон эдийн засгийн коридор үүсэх таатай газар зүйн байршилтай юм. Одоогоор уг бүсэд ОХУ-ын иргэд бүртгэлийн журмаар визгүй зорчих юм.
Уг бүсийн бүтээнд байгуулалтад 24 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд нийтдээ 15-20 мянган хүн байнга амьдрах боломжтой дэд бүтэцтэй. Алтанбулаг чөлөөт худалдааны бүсийн энэ жилийн төсвийн тухайд нэг тэрбум орчим хөрөнгө төсөвлөснийг цалин хөлс, тээвэр, цахилгаан, ус, засвар үйлчилгээ зэрэг дотоод үйл ажиллагаанд зарцуулна гэж холбогдох хүмүүс мэдэгдсэн байна.
Эх сурвалж: http://economy.news.mn