ХАДГАЛАМЖ ЗЭЭЛИЙН ХОРШООД НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ШИНЭ ПРОГРАММТАЙ БОЛЛОО

2015-10-21 Санхүүгийн зохицуулах хороо нь Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байгаа “Ядуу иргэдэд чиглэсэн санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд “Интерактив Би Ай ХХК”-тай хамтран тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлж буй нийт Хадгаламж зээлин хоршоодыг удирдлагын мэдээллийн нэгдсэн системд холбох арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ арга хэмжээний хүрээнд баруун, зүүн, говийн бүсийн аймгуудад үйл ажиллагаа эрхэлж байгаа Хадгаламж, зээлийн хоршоодын нягтлан бодогч нарт зориулсан сургалтыг Увс, Дундговь, Орхон аймгуудад 10 сарын 19-ний өдрөөс эхлүүлжээ. 3 бүсийн сургалтад 66 Хадгаламж, зээлийн хоршоо хамрагдаж, сургалтад хамрагдсан хоршоодод зөөврийн компьютер болон нягтлан бодох бүртгэлийн программыг хүлээлгэн өгчээ. www.frc.mn