“Монголын эдийн засгийн форум” ТББ-аас зохион байгуулж буй “Монголын бизнесийн дээд хэмжээний уулзалт 2014” форум энэ сарын 19-21-ний хооронд боллоо. Форумын гол зорилго нь эдийн засгийг эрчимжүүлэх хүрээнд гадаадын хөрөнгө оруулагчдыг бүх салбарт татах юм.
Нийт 22 орны бизнесийн салбарын 200 гаруй зочид төлөөлөгч оролцсон энэ дээд хэмжээний уулзалтаар дараах асуудлуудыг танилцуулсан байна. Үүнд:
Хөрөнгө оруулалт шаардлагатай 18 төсөл. Тухайлбал, Таван толгой, Оюу толгой, Цагаан суварга, Хөшигийн хөндийн нисэх буудал, Эгийн голын цахилгаан станц, 1800 км шинэ төмөр зам, МАК-ийн хөнгөн бетоны үйлдвэр, Азиан пасифик компанийн Нүхт хотхон, Нүүдэлчин группын Нүүдэлчин цамхаг, Бэрэн группийн төмөрлөгийн үйлдвэр гэх мэт;
Монгол улсын хөрөнгө оруулалтын орчин болон шинэ хөрөнгө оруулалтын хууль;
Бизнес дэхь төрийн болон хувийн хэвшлийн оролцоо;
Дундаж ангийн бизнесийг дэмжих;
МХБ-ийг хувьчлах;
Тэтгэвэрийн сангийн тогтолцоог бүрдүүлэх; Тэтгэвэрийн сангийн тогтолцоог бүрдүүлж, нэрийн дансыг бий болгосноор жилдээ нэг их наяд төгрөг эргэлдэх боломжтой болох юм байна.
Бусад;
Эх сурвалж: http://mnb.mn
23
2014-06