НҮҮРСНИЙ АНГИЛЛЫН СТАНДАРТУУД БАТЛАГДЛАА /2014-06-25/

“Нүүрсний ангилал MNS 6456:2014”, “Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал MNS6457:2014” стандартууд 2014 оны 06 сарын 12-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж хүчин төгөлдөр мөрдөгдөх боллоо.
“Нүүрсний ангилал” болон “Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал”-ын стандартыг нүүрсний салбарын эрдэмтэн доктор, багш нар болон мэргэшсэн, зөвлөх геологичид, нүүрсний чанарын мэргэшсэн судлаачид, инженерүүд, аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоодын саналыг тусган, Америк, Австрали, Хятад, Орос улсад мөрдөгдөж буй стандартуудыг харьцуулан судалснаар олон улсын жишигт нийцүүлэн боловсруулсан болно.
Эх үүсвэр: www.mm.gov.mn