ОУВС ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙН ТӨЛВИЙГ ДАХИН БУУРУУЛАВ

2015-10-7 Олон Улсын Валютын Сан дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлвийг 3.1 хувь болгон дахин буурууллаа. Харин Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийг 2015 онд 3.5 хувь, харин ирэх 2016 онд 3.6 хувиар тэлнэ гэж тус сан үзжээ. Ийнхүү 2 сарын өмнөх төлвөө бууруулахад түүхий эдийн үнийн уналтаас хамаарч хөгжиж буй орнуудын эдийн засаг удааширсан нь голлох хүчин зүйл болсон байна. Ялангуяа БНХАУ-ын эдийн засгийн сөрөг нөлөө нэмэгдсээр байгааг тус сангийн шинжээчид онцолж байгаа юм. Мөн Олон Улсын Валютын Сан хөгжингүй орнуудад мөнгөний зөөлөн бодлогоо хэвээр хадгалахыг, харин хөгжиж буй орнуудад гадны хүчин зүйлд тэсвэртэй байдлаа нэмэгдүүлэхийг анхааруулжээ. www.bloombergtv.mn