08
2015-10
ТӨРӨӨС АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ДУНД ХУГАЦААНЫ СТРАТЕГИЙГ БАТАЛЛАА
2015-10-6
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны стратегийг баталсан байна. Тодруулбал 2020-2025 оны хугацаанд аж үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталжээ. 2030 он гэхэд Монгол Улс үйлдвэрлэгч орон болно гэх зорилтыг Засгийн газраас дэвшүүлсэн юм. Энэхүү зорилтдоо хүрэхийн тулд 3 үе шаттай хөтөлбөр хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт, технологи, хууль эрх зүйн орчноо сайжруулахад анхаарч ажиллаж байна. Үндсэн түүхий эдээ дотооддоо боловсруулж, дэвшилтэт техник, технологийг нутагшуулан экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд дунд хугацааны стратеги төлөвлөгөө чиглэгдэж байгаа ажээ.
www.bloombergtv.mn