МОНГОЛ УЛСАД 103 САЯ ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙГДЭЭД БАЙНА

2015-10-6 2015 оны эхнээс өссөн дүнгээр 8 дугаар сарыг дуусталх хугацаанд Монгол Улсад 103 сая долларын хөрөнгө оруулалт хийгдсэн байна. 2015 оны эхний улиралд хөрөнгө оруулагчид Монголоос хөрөнгөө эргүүлэн татах хандлагатай байсан бол II, III улиралд “Оюу Толгой”-ийн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг батлах хүлээлттэй зэрэгцээд харьцангуй сайжирсан байна. Харин 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай компани, түүний салбар нэгжээ байгуулах зорилгоор гадаадаас орсон хөрөнгийн урсгал өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гадагшлах хандлагатай байгааг Монголбанкны тайланд онцоллоо. Монголбанкнаас мэдээлснээр гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 1 хувьтай тэнцэж байгаа нь хамгийн тааруу үзүүлэлтэд тооцогдож байна. www.bloombergtv.mn