08
2015-10
“ТҮМЭН ШУВУУТ” КОМПАНИ ТЭЖЭЭЛИЙН ҮЙЛДВЭРЭЭ АШИГЛАЛТАД ОРУУЛАВ
2015-10-6
Дотоодын өндөг үйлдвэрлэлийн салбарт анхдагчдын нэг “Түмэн Шувуут” компани тэжээлийн үйлдвэрээ ашиглалтад орууллаа. Ингэснээр тэжээлийн зардлаа 20 хувиар хэмнэж, үйл ажиллагаагаа тэлэх боломж бүрдэж байгаа юм байна. Үйлдвэр өдөрт 100 тонн тэжээл үйлдвэрлэх боломжтой. Үйлдвэрлэсэн тэжээлээр дотоодын шувууны тэжээлийн хэрэгцээг бүрэн хангахаас гадна гахай, үхэр зэрэг малын тэжээл нийлүүлэх боломжтой талаар тус компаниас мэдээллээ. Эхний ээлжинд тэжээлийн үйлдвэрийн түүхий эдийн 55 хувийг дотоодоос, үлдсэн хувийг импортоор хангаж байгаа аж. Цаашид эрдэнэ шиш, шахмал амин дэмүүдийг дотоодоос хангах зорилт тавиад байгаа юм байна. “Түмэн Шувуут” компани “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах” хөтөлбөрөөс 4.4 тэрбум төгрөгийн зээл авч, тэжээлийн үйлдвэр болон мах боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулаад байгаа ажээ.
www.bloombergtv.mn