“REMAX” КОМПАНИ МОНГОЛ УЛСАД САЛБАРАА НЭЭЛЭЭ

2015-10-2 Үл хөдлөх хөрөнгийн зуучийн чиглэлээр олон улсад тэргүүлэгч “ReMax” компани Монгол Улсад франчайзингийн салбар нэгжээ нээж байна. Тус компани дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээг дотоодод нэвтрүүлэх зорилго тавиад байгаа ажээ. Эхний ээлжинд “ReMax” компани Улаанбаатар хотноо 4-5 оффистойгоор үйл ажиллагаагаа явуулахаар төлөвлөсөн байна. Харин урт хугацаандаа цар хүрээгээ тэлж, Эрдэнэт, Дархан зэрэг хотод салбараа нээх боломжтой аж. Монгол Улс “ReMax”-ийн салбараа нээж байгаа 99 дэх улс болж байгаа юм. Тус компанийн 100 мянга гаруй агентууд нэгдсэн нэг мэдээллийн сантай үйл ажиллагаа явуулдаг нь давуу тал болдог юм байна. “ReMax” компанийн санхүүгийн тайлангаас харахад энэ оны эхний хагаст нийт 88.5 сая долларын орлоготой, 25 сая долларын ашигтай ажилласан байна. Үүнээс ашиг нь 13 хувиар өсчээ. www.bloombergtv.mn