"Эрдэнэт" үйлдвэрийн орлого 19.4 тэрбум төгрөгөөр нэмэгджээ /2014-06-23/


Зэсийн баяжмалын жилийн гарц нь 530 орчим мянган тонноор хэмжигдэж байгаа "Эрдэнэт" үйлдвэр 2013 онд зардлаа 34.9 тэрбум төгрөгөөр бууруулж, орлогоо 19.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Үүнээс гадна сүүлийн жилүүдэд импортыг орлох цутгамал бүтээгдэхүүн, металл хийц, резинэн эдлэл, механик боловсруулалттай эд ангиуд үйлдвэрлэж байгаа талаар "Эрдэнэт" үйлдвэрийн удирдлагууд мэдээллээ. Хэдийгээр үйлдвэрийн үйл ажиллагаа тогтвортой байгаа ч дэлхийн зах зээлийн үзүүлэлтүүд болон зэсийн ханшийн өөрчлөлт нь тус компанийн ашиг буурахад нөлөөлсөн гэдгийг онцолсон байна.
эх үүсвэр: www.ord.mn