08
2015-10
ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД
2015-10-2
“Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ХК, “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ХК, “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ХК, “Дарханы дулааны цахилгаан станц” ХК, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ХК-иудын ээлжит бус хурал 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 10:00 цагт Төрийн өмчийн хорооны хурлын танхимд болно. Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийг 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр бүртгэнэ.
Тус хурлаар “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ХК, “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ХК, “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ХК, “Дарханы дулааны цахилгаан станц” ХК, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ХК-ийн нийт хувьцаанд төрийн эзэмшил 70 хувь байх хэмжээнд нэмж хувьцаа гаргах асуудлыг хэлэлцэх юм.
www.mse.mn