08
2015-10
ЗАРИМ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХҮСЭЛТИЙГ 2 САРЫН ХУГАЦААНД АВАХГҮЙ БАЙХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ
2015-10-6
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит бус хуралдаан 10 дугаар сарын 2-нд хуралдаж банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоодын зарим үйл ажиллагааны бүртгэлтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын 2016 оны эдийн засгийн нөхцөл байдал нь Улсын Их Хурлаас батлах 2016 оны төсөв, мөнгөний бодлоготой шууд холбоотой ба Хадгаламж, зээлийн хоршоо болон Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаан дахь эрсдэлийн түвшинг тэдгээртэй нийцүүлэн бодитойгоор үнэлж, тогтоох шаардлагатай байгааг зохицуулалтын газрууд Хорооны хуралдаанд танилцуулж, зарим бүртгэлийн хүсэлтийг 2 сарын хугацаанд үргэжлүүлэн авахгүй байхаар шийдвэрлэжээ.
www.frc.mn