08
2015-10
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨЛИЙН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН БОЛЛОО
2015-9-30
2015 оны 9 дүгээр сарын 29-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Үнэт цаасны зах зээлийн бодлогын зөвлөлийн хурлыг өргөтгөсөн бүрэлдлэхүүнтэй зохион байгуулжээ. Энэхүү хурлаар үнэт цаасны зах зээлийн ирэх 10 жилийн хөгжлийн зорилго, зорилт, хэрэгжүүлэх төлөвлөгөөний төслийн талаар мэдээлэл өгч, санал бодлоо солилжээ. Хөрөнгийн зах зээл дээр шинэ бүтээгдэхүүн гаргах, сул чөлөөлтэй мөнгөн хөрөнгийг энэ зах зээл рүү оруулах, хөрөнгө оруулагчдыг татах, хөрөнгө оруулагчдыг эрсдлээс хамгаалах эрсдлийн ( тогтоворжуулалтын) санг бий болгох, компаниудад хувьцаат компани байхын давуу талыг ойлгуулахад чиглэсэн бодлого хэрэгтэй байгааг онцолж, нэмж үнэт цаас гаргахад бүртгэл, хяналтын зохицуулалтыг уян хатан болгох, төрийн өмчийн компаниудын хувьцааг хөрөнгийн биржээр худалдахад андеррайтерийн компаниудын оролцоог нэмэгдүүлэх зэрэг олон асуудлаар ярилцсан байна.
www.frc.mn