НӨАТ-ЫН 20 ХУВИЙГ БУЦААН АВДАГ БОЛНО

2015-9-29 УИХ-аас Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталсан. Хууль ирэх оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм. Ингэснээр иргэд худалдан авсан бараа, үйлчилгээндээ төлсөн төлбөрийнхөө 20 хүртэл хувийг буцаан авах боломжтой болно. Хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Татварын ерөнхий газрын дэргэд НӨАТ-ын урамшууллын систем хөгжүүлэх төслийн нэгжийг байгуулсан байна. http://economy.news.mn/