Төлбөрийн тэнцлийн 2014 оны эхний 5 сарын урьдчилсан гүйцэтгэл /2014-06-27/

Урсгал тэнцэл 580.5 сая ам.долларын алдагдалтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 56%-иар буюу 728.2 сая ам.доллараар буурсан үзүүлэлт юм. Үүнд
барааны гадаад худалдааны дансны алдагдал 98%-иар буурч 8.4 сая ам.долларт,
үйлчилгээний худалдааны алдагдал 12%-иар буурч 561.3 сая ам.долларт,
орлогын дансны алдагдал 57%-иар буурч 101.9 сая ам.долларт,
урсгал шилжүүлгийн ашиг 42%-иар өсч 91.1 сая ам.долларт тус тус хүрсэн нь нөлөөлжээ.
Хөрөнгө, санхүүгийн тэнцэл 2.6 сая ам.долларын алдагдалтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 100%-иар буюу 969.6 сая ам.доллараар буурсан үзүүлэлт бөгөөд энэ нь Монгол Улсад орох гадаадын шууд хөрөнгө оруулалтын ашиг 64%-иар буюу 708.0 сая ам.доллараар багасч, бусад хөрөнгө оруулалтын дансны алдагдал 611.3 сая ам.доллараар өссөнөөр тайлбарлагдаж байна.
Эх үүсвэр: www.mongolbank.mn