01
2015-10
ИРЭХ САРЫН 1-НЭЭС НИЙСЛЭЛИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛНЭ
2015-9-25
Ирэх 10 дугаар сарын 1-нээс нийслэл хотын албан татварын тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Өөрөөр хэлбэл ирэх долоо хоногийн пүрэв гарагаас эхлэн нийслэл хотын 9 дүүрэгт амралтын газар, зочид буудал, уушийн болон зоогийн газраар үйлчлүүлсэн, согтууруулах ундаа, тамхи худалдан авсан тохиолдолд иргэд 0.5-1 хувийн татвар төлнө. Нийслэлийн татварыг НӨАТ-ын өмнөх үнээс тооцож, бараа үйлчилгээний үнэ дээр нэмж төлнө гэж Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа мэдээллээ. Ирэх долоо хоногт Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар нийслэл хотын албан татварын хэмжээ 0.5 хувь байх уу, эсвэл 1 хувь байх уу гэдгийг эцэслэн шийдэх юм. Нийслэлийн Засаг даргын зүгээс татварын хэмжээг 1 хувь байх санал гаргаад байна. Хууль хэрэгжиж эхэлснээр аж ахуйн нэгжүүд сар бүрийн 10-ны дотор татвараа төлж, улиралд 1 удаа тайлангаа тавих юм. Хуулийн хүрээнд 8500 орчим аж ахуйн нэгж хамрагдаж, нийслэлийн төсөвт 13 тэрбум гаруй төгрөг төвлөрөхөөр байгаа ажээ.
www.bloombergtv.mn